Налайх дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан дүүргийн Шуурхай штабын зүгээс хэд хэдэн газарт хэсэгчилсэн хөл хорио тогтоож, цагдаагийн хамгаалалт гаргаад байсан.
Батлагдсан тохиолдлын хавьтлуудын шинжилгээний хариунууд эхнээсээ халдваргүй буюу "сөрөг" гарч байна.
Өнөөдрийн /02.08/ байдлаар Эрүүл мэндийн төвийн ажилтан, албан хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарч, хамгаалалтыг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийн, хэвийн ажиллаж эхэллээ.
Одоогоор 3 дугаар хорооны Дэнжийн 20-р гудамж, 1 дүгээр хорооны Уурхайчдын 7-р гудамжны хамгаалалт хэвээр, шинжилгээний хариу хүлээж байна.
Иймд иргэд та бүхнийг аль болох олон хүн цугласан газраар зорчихгүй байх, хүн хоорондын зай баримтлах, амны хаалтаа зүүх, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриалж байна.