Налайх дүүрэг

"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" ТАНДАЛТ ИЛРҮҮЛГИЙН ШИНЖИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна.

Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга , Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийн, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө.

Тус уулзалтад дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул болон хороодын Засаг дарга нар оролцлоо.

Дээрх хугацаанд өрх бүрээс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулна. Үүнд төрийн албан хаагчид дэмжин тусалж ажиллах юм.

Шинжилгээг явуулын болон түр цэгээр авч, дүүргийн хэмжээнд 10 мянга гаруй өрхийн төлөөллийг шинжилгээнд хамруулах юм.

 

Хуваалцах: