Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 43 ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дүүргийн 43 иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр зарилгаар Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагналаа. Үүнд: ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР 13, АЛТАН ГАДАС ОДОНГООР 23, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР 7 иргэн тус тус шагнагджээ.

Одон медаль гардуулах арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, ДИТХ-ын дарга П.Нарантуяа нар оролцлоо.

 

 

Хуваалцах: