Налайх дүүрэг

ТӨРСӨН БОЛОН ТӨРӨХ ЭХЧҮҮДДЭЭ ӨДӨРТ НЭГ УДАА ЭРГЭЛТ ОРУУЛАХААР БОЛЛОО

Дүүргийн Шуурхай штабаас Эрүүл мэндийн төвтэй хамтран шинээр төрсөн болон төрөх эхчүүддээ өдөрт нэг удаа эргэлт оруулахаар боллоо.

Ингэхдээ хорио цээрийн дэглэмийн хугацаанд өдөрт 12 цагаас нэг удаа ар гэрийн бэлдсэн хоол хүнс, хувцас хэрэглэлийг хаягийн дагуу очиж авч нэгдсэн байдлаар дамжуулах юм.

Иймд ЭМТ-ийн төрөх тасагт байгаа шинээр төрсөн болон төрөх эхчүүдийн гэр бүл дүүргийн Шуурхай штабын 7023-3617 дугаарын утсанд холбогдож хаяг, мэдээллээ өгнө үү.

Та бүхэн маань гэртээ байж, цахимаар золгож халдварын эрсдлээс хамтдаа сэргийлэхийг уриалж байна.

Хуваалцах: