Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРЭГТЭЭ 02 САРЫН 17-НООС ШИНЖИЛГЭЭ АВЧ ЭХЭЛНЭ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аяны хүрээнд нэн тэргүүнд тохиолдол батлагдсан буюу эрсдэлтэй хороодыг эхэлж хамруулахаар болсон. Энэ хүрээнд 02 сарын 11-ний өдөр 3, 7 дугаар хороонд шинжилгээний ажлыг амжилттай зохион байгуулсан.

Тус хороодын 1984 иргэний болон 2145 төрийн албан хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

02 сарын 17-ноос эхлэн дараах хуваарийн дагуу хороодод шинжилгээг зохион байгуулах юм.

02 сарын 17-нд 2 болон 8 дугаар хороо

02 сарын 18-нд 4 болон 6 дугаар хороо

02 сарын 19-нд 1 болон 5 дугаар хорооны нийтдээ 6208 иргэнийг шинжилгээнд хамруулна.

Гэртээ байж, халдварын эрсдлээс хамтдаа сэргийлж байгаа иргэд та бүхэндээ баярлалаа.

ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.

Хуваалцах: