2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг сурталчлан таниулах, сургалтуудыг зохион байгуулж ажиллах. /ТЗУХ, нийт байгууллагын удирдлагууд/
2. “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
3. Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Түр журам, заавар батлах тухай” 20 дугаар тушаалын хэрэгжилтийг хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
4. Нийслэлийн Засаг даргын 2021 оны "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" А/108 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
5. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/
6. Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор гарсан гэмт хэргийн төрөл, хугацаа, байршлын мэдээллийг нийслэлийн Орон зайн дүн шинжилгээний системд байршуулах, баяжуулалтыг тогтмол хийж ажиллах, энэ талаар нийслэлээс удирдамж зөвлөмж авах /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Статистикийн хэлтэс/
7. Барилгын болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт тавьж ажиллах. /ЗАА, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар/
8. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, хяналт тавьж ажиллах. /ЗАА, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, хороодын Засаг дарга нар/
9. Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. / Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
10. Сургууль цэцэрлэг орчны аюулгүй байдлыг ханган ажиллахад онцгойлон анхаарах /Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд/
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008