Налайх дүүрэг

ХОГ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШУУД ХЯНАНА

Дүүргийн хог тээврийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, маршрутыг шууд хянах системийг нэвтрүүлж хэрэгжүүлж эхэлсэн талаар Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарт танилцууллаа.

Ингэснээр айл өрхийн хог тээвэрлэлтэд шууд GPS-ээр хяналт тавьж буй юм.

Цаашид 4 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тохижилт, хог хаягдалын чиглэлд шинэ инновацийг илүү нэвтрүүлж чанарын дэвшил гаргах талаар томоохон зорилтууд тусгагдсан бөгөөд хэрэгжүүлэх чиглэлээр илүү дэвшилтэд шинэлэг санал санаачилга гаргаж, арга барилаа сайжруулж ажиллахыг Тохижилтын байгууллагын удирдлагууд дүүргийн Засаг даргын зүгээс үүрэг болголоо.

 

 

Хуваалцах: