Налайх дүүрэг

"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ"-ГЭЭР НАЛАЙХ ДҮҮРЭГТ ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 8, 9,11,17,18,20-ны өдрүүдэд дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны 10291 иргэн хамрагдахаас 9927 иргэн хамрагдаж, 96.5%-тай байна.

 1 дүгээр хороонд 1041 иргэн хамрагдахаас 1089 иргэн хамрагдаж 104.6%-тай.

 2 дугаар хороонд 810 иргэн хамрагдахаас 798 иргэн хамрагдаж 98.3%-тай.

 3 дугаар хороонд 1110 иргэн хамрагдахаас 897 иргэн хамрагдаж 80.8%-тай.

 4 дүгээр хороонд 1437 иргэн хамрагдахаас 1411 иргэн хамрагдаж 98.2%-тай.

 5 дугаар хороонд 1021 иргэн хамрагдахаас 989 иргэн хамрагдаж 98.5%-тай.

 6 дугаар хороонд 465 иргэн хамрагдахаас 518 иргэн хамрагдаж 111.4%-тай.

 7 дугаар хороонд 1164 иргэн хамрагдахаас 1087 иргэн хамрагдаж 93.4%-тай.

 8 дугаар хороонд 1098 иргэн хамрагдахаас 993 иргэн хамрагдаж 90.4%-тай.

 Төрийн албан хаагч 2145 иргэн хамрагдсан.

Шинжилгээ авах үйл ажиллагаанд нийтдээ 48 байгууллагын 1930 албан хаагчид ажиллалаа.

Налайх дүүргийн иргэдийн "Нэг хаалга-Нэг шинжилгээ" аянаар халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" аянд хариуцлагатай, өндөр идэвх оролцоотой оролцсон нийт иргэд, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн төрийн албан хаагчдад талархал илэрхийлье.

Цаашид хөл хорионы дэглэм буурсан үед хариуцлагаа улам өндөржүүлж, хамтдаа хичээцгээе.

Хуваалцах: