Налайх дүүрэг

АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДЫН ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар мэргэжлийн чиг үүргийн байгууллагын төлөөллийг шуурхай хуралдуулж, үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн Элстэй болон Дөрөвдүгээр зөрлөгт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, Улаанбаатараас орон нутагт зорчиж байгаа зорчигч нэг бүрийг журмын дагуу шалгаж нэвтрүүлэхийг онцгойлон анхаарууллаа.

Хуваалцах: