Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

Эрийн түшиг, гэрийн чимэг, Эрхэмсэг гоо Монгол ээжүүд, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсье.

Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Ирээдүй хойч үеэ эрүүл саруул, эрдэм боловсролтой, өв соёлоо дээдэлсэн Монгол хүн болгон төлөвшүүлэхэд ээжүүд та бүгдийн хувь нэмэр зүйрлэшгүй үнэ цэнэтэй билээ. Энэ ч утгаараа Монголын сайхан эмэгтэйчүүд, ээжүүд та бүхэн улс эх орны тусгаар тогтнолын дархлаа юм.

Цар тахал нүүрлэсэн хүнд цаг үед ч иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйл хэрэгт манай бүсгүйчүүд галын тэргүүнд шугаманд манлайлан оролцож, цаг наргүй зүтгэж байна.

Хатан зоригт та бүхний хичээл зүтгэлд дүүргийнхээ нийт иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа тусгайлан гүн талархал илэрхийлье.

"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" буюу “Мартын 8”-ны баярыг өргөн хэмжээнд тэмдэглэж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй байхыг уриалж байна.

Энэ ертөнцийн амар амгалан, аз жаргал, баяр хөөрийг авчирдаг орчлонгийн сайхан ээжүүддээ, охид бүсгүйчүүддээ өргөө гэрт нь инээд баясал цалгиж, өрх бүлээрээ дүүрэн жаргалтай байхын ерөөл өргөе.

Монголын үзэсгэлэнт саран гоо эхчүүд, эмэгтэйчүүдийг маань сэтгэлийн сүүн цагаан цацал нь ивээх болтугай.

ХҮНДЭТГЭСЭН:

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

 

Хуваалцах: