Налайх дүүрэг

ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ЧАНДЛАН САХИЦГААЯ

Налайх дүүрэгт одоогоор КОВИД-ын 18 батлагдсан тохиолдол байна. 02 сарын 10-наас хойш нэмж тохиолдол бүртгэгдээгүй.

Сүүлийн хоногуудад нэмж тохиолдол бүртгэгдээгүй нь дүүрэг маань "Ногоон бүс" болоход ойрхон байгааг харуулж байна. Тиймээс хүн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахицгаая.

Нэн ялангуяа Улаанбаатар хот руу зорчихдоо амны хаалтаа тогтмол зүүх, олон хүн цугласан газраар явахгүй байх, хүн хоорондын зайг баримтлахыг иргэд та бүхнээсээ уриалж байна.

Хуваалцах: