Налайх дүүрэг

03 сарын 15-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр хангаж ажиллах./Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

2. Нийслэлин Засаг даргын 2021 оны “Төсвийн хуваарь батлах тухай” А/10 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн орлогыг нэр төрлөөр бүрдүүлж ажиллах. /Төсвийн орлого бүрдүүлэгч төсвийн захирагч нар/ Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир

 

3. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/75 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллах. /Захирагчийн ажлын алба, Татварын хэлтэс/ Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир

 

4. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Коронавируст халдварын /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/161 дүгээр захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр ханган ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын ахлагч Х.Анхбаяр

 

5. 1800-1200 дугаар утас, CallCenter-т, Шуурхай штабын утсанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлуудыг холбогдох байгууллагууд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр

 

6. Нутгийн захиргааны нийт байгууллагууд цахимаар ажиллаж байгаа ажилтан албан хаагчдынхаа ажлын бүтээмж, үр дүнг сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: ЗДО Н.Мандуул

 

7. Суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн гудамж талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналаа танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хороодын Засаг дарга нар / Хяналт тавих албан тушаалтан: ЗДО С.Тунгалаг

 

8. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж өнгө үзэмжгүй хашааг буулгах, барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулж, стандарт норм, дүрмийг мөрдүүлэх. /Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хороодын Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: ЗДО С.Тунгалаг

 

9. Хөдөлгөөний урсгалд тавих хяналтаа сайжруулах /Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

 

10. Эрүүл мэндийн төвийн гадна шугам сүлжээний асуудлыг энэ 7 хоногтоо багтааж шийдвэрлэх, засвар үйлчилгээг хийж бүрэн дуусгах /Захирагчийн ажлын алба, Эрүүл мэндийн төв, Чандмань Налайх ОНӨААТҮГ/ Хяналт тавих албан тушаалтан: ЗДО Н.Мандуул

 

11. Захирагчийн Ажлын албанаас дараагийн шуурхай зөвлөгөөнд барилгын ажлыг гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай мэдээлэл, танилцуулга бэлтгэн танилцуулах /Захирагчийн ажлын алба/, Мэргэжлийн хяналтын хэлтсээс барилгын аюжлгүй байдалтай холбоотой хяналт шалгалтаа эрчимжүүлэх /МХХ/

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 03 дугаар сарын 19-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: