Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 1036 БАГШ, АЖИЛТНУУДЫГ ВАКЦИНЖУУЛЛАА

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран төрийн болон төрийн бус өмчийн 24 сургууль, цэцэрлэг, НТБТ, ХХҮТ, МСҮТ, Герман Монголын хамтарсан сургуулийн 1036 багш, ажилтнуудыг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд вакцинжуулалтанд хамрууллаа.

Тус вакцинжуулалтаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нараар ахлуулсан хамт олон идэвх санаачлагатай байж, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд баримтлан, өгсөн үүрэг чиглэлийн дагуу хариуцлагатайгаар эхний тунгаа хийлгэлээ.

Вакцинжуулалтын үйл ажиллагааны явцтай Засаг даргын тамгын газрын Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Н.Мандуул танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Мөн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, “Голомт“ цогцолбор сургуулийн багш нар зохион байгуулалтыг хариуцан, Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч н.Гантуяа вакцинжуулалтын байранд хяналт тавин, зөвлөмж зөвөлгөөний дагуу ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сахиулан ажиллалаа.

 

 

Хуваалцах: