Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэгч компаниудын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.
03 сарын 12-ны өдөр Голомт цогцолбор сургуулийн барилга буулгаж, 960 суудалтай сургууль барих ажил гүйцэтгэж буй "Монкон контракшн" ХХК,
03 сарын 15-ны өдөр Налайх дүүргийн Нутгийн захиргааны ордны барилга барих- "Рино инженеринг" ХХК, Ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил- "Стандарт холдинг" ХХК, 7 дугаар хорооны Өвөршанд хэсэгт Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих- "Гал хонгор" ХХК,
03 сарын 16-ны өдөр 850 хүний суудалтай Соёлын ордны барилга барих- "Голден лайт групп" ХХК, "Шинэ Налайх" цэцэрлэгт хүрээлэнд Гадаргын ус хуримтлуулах хөв байгуулах ажил гүйцэтгэгч "Дуулгат мөрөн" ХХК -ийн төлөөллийг тус тус хүлээн авч уулзлаа.
Барилгын ажил эхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, ддүргийн зүгээс ямар тусламж дэмжлэг хэрэгтэй талаар санал солилцон, хийж байгаа ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэх тал дээр хаа хаанаа хариуцлагатай хандахыг санууллаа.
Мөн барилгын ажил эхлэхэд ажиллах хүчийг дүүргээс авах, цар тахалтай холбоотой ажилчдын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, хяналт тавих, ажилчдыг байрлуулж ажиллуулах, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг маш сайн мөрдүүлж, ажлын талбайг эмх цэгцтэй байхад анхаарч ажиллахыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар санууллаа.