Олон үндэстэн ястны өлгий болсон Налайх дүүрэгтээ аж төрж амьдран суугаа эрхэм хүндэт казах түмэндээ нар наашилсан Наурызын баярын гал халуун мэндийг хүргэж, учран золгож байгаа Үхэр жилдээ түмэн олноороо төвшин амгалан, элэг бүтэн, элбэг дэлбэг, эвтэй найртай, аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Угтан золгож буй жилдээ хотол түмнээрээ эрүүл энх байж, хөдөө хотгүй хүүхдийн дуу цангинасан хүн хүнээсээ цэрвэдэггүй хүний сайхан нийгэм тэгш бүрэлдэж, хур бороо элбэг, өвс ногоо тэгширсэн, хүн амьтанд ээлтэй, ач буян ихтэй, амар тайван, амжилт бүтээл, баяр баяслаар дүүрэн жил байх болно гэдэгт итгэл төгс байна.
Эрэмгий бүргэд шигээ зориг зүрхтэй, эгшиглэнт домбор шигээ уяхан сэтгэлтэй ажилсаг хөдөлмөрч, авьяаслаг элэгсэг казах түмэндээ НАРНЫ БАЯР-ХАВРЫН БАЯР-НАУРЫЗ баяраа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэн өнгөрүүлэхийг дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын даргын хувиар уриалж байна.
Аялгуут домбороо эгшиглүүлэн хаврын баяраа тэмдэглэж байгаа казах түмний маань юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Ұлыс оң болсын, Ақ мол болсын, Наурыз мейрамы құтты болсын!!!
ХҮНДЭТГЭСЭН:
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР