Налайх дүүрэг

ТОХИЖИЛТЫН АЖЛАА ЭРТ ЭХЛҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар зарим байгууллагын удирдлагуудтай уулзаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр, Цэцэрлэгжүүлэлтийн албаны дарга О.Уранчимэг нар оролцлоо.

Дүүргийн Засаг даргын зүгээс цас хайлж, гадаа дулаарч байгаатай холбогдуулан ил гарч буй малын сэг зэм, хур хог хаягдлыг зайлуулж, халдваргүйтэл хийх, салж эвдэрсэн хашаа хайсыг бүрэн бүтэн болгох, ногоон байгууламжаа цэвэрлэж, өнгө зүсийг нь сайжруулах, дүүргийн тохижилтын ажлыг эрт эхлүүлэх бэлтгэл ажлаа хангахыг үүрэг болголоо.

 

 

Хуваалцах: