Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОТОР НҮҮДЛЭЭР АЖИЛЛАСАН МАЛЧИН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Дүүргийн 3 дугаар хорооны малчин иргэдийн гомдлын дагуу Засаг даргын орлогч Н.Мандуулаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр буюу 03 дугаар сарын 24-ний өдөр 2020-2021 оны өвөл хавар Налайхын голоор оторлож байгаа өөр аймаг, сумын малчин иргэдтэй уулзаж, мэдээлэл хүргэж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 63 дугаар хурлын тэмдэглэлээр: "2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бэлчээрийг чөлөөлүүлэх зохицуулалтын талаар арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийн хүрээнд өөр аймаг, сум, дүүргийн харьяалалтай малчин иргэдэд шаардлага мэдээлэл хүргэлээ.

 

 

Хуваалцах: