Налайх дүүрэг

ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЗӨӨВРИЙН ӨРӨӨГ ГУРАВДУГААР ХОРООНД БАЙГУУЛЛАА

Дэлхийн Банкны төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Өнгөт гялбаа ХХК-тай хамтран дүүргийн 3 дугаар хороонд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хүнд нөхцөлд байгаа өрхийн гишүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зориулалттай зөөврийн өрөөг байгууллаа.

Гүйцэтгэгч компанийн зүгээс зөөврийн өрөөг тохижуулан тавилга, эд хогшлийг хорооны ажлын албанд хүлээлгэн өгсөн бөгөөд тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул, ХХҮХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг бодон албаны хүмүүс оролцлоо.

Ингэснээр иргэдэд хууль эрхзүйн болон бусад зөвлөгөө мэдээллийг хувийн нууцлалтайгаар өгөх боломж бололцоо бүрдэж байна.

Хуваалцах: