Налайх дүүрэг

ГУДАМЖ ТАЛБАЙГ АРИУТГАЖ ЭХЭЛЛЭЭ

Налайх дүүргийн хороод, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж эхэллээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч байгаатай холбогдуулан Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-аас мананцар үүсгэгч авто машинаар Налайх дүүргийн бүх хороодын гудамж талбайгаар хуваарийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 5 дугаар хорооны төвийн хэсгийн гудамж талбай, дүүргийн 2, 8 дугаар хорооны гудамж талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.

ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ

 

Хуваалцах: