Налайх дүүрэг

ЗАЙЛШГҮЙ ШАЛТГААНААР ОРОН НУТГИЙГ ЗОРИХ ИРГЭДИЙГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЦЭГИЙН БАЙРШИЛ

Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.Үүнд:

-СХД-ийн 32 дугаар хороо “Авто худалдааны төв”,

-“Буянт-Ухаа” спортын ордон,

-БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв,

Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Иймд орон нутгийг зорих иргэд заавал дүүргийн шинжилгээний төвд дугаарлахгүйгээр явуулын цэгээр шинжилгээнд хамрагдах боломжтой боллоо.

May be an image of one or more people, people standing and road

 

Хуваалцах: