Налайх дүүрэг

ДАРХЛААЖУУЛАЛТАД ИРГЭДИЙГ ӨРГӨНӨӨР ХАМРУУЛАХ ЗОРИЛГООР АМРАЛТЫН ӨДӨР ЗАХ, ҮСЧИН, ГОО САЙХНЫ ГАЗРУУД АЖИЛЛАХГҮЙ

Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Гэтэл өнгөрсөн бямба гарагт дархлаажуулалтын 37 цэгт 93 багийн 643 эмч, ажилтан ажиллаж, 7871 хүнийг вакцинд хамруулсан байна. Харин өчигдөр буюу ням гарагт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-нөөс дархлаажуулалтын хоёр дахь тун мөн эхэлнэ.

Гэвч дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаатай холбоотойгоор Засгийн газар, Улсын онцгой комиссын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаалыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргалаа.

 

 

Хуваалцах: