Дүүргийн хэмжээнд хоёр байршилд вакцинжуулалтыг хийж байна.
Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд өнөөдөр ЕБС-ийн 18 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулж байна.
Маргаашнаас буюу 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тус цэгт 1, 4, 7 дугаар хорооны иргэдийг вакцинжуулж эхлэх бол 2, 3, 8 дугаар хорооны иргэдийг Эрүүл мэндийн төвийн хуучин амбулаторийн байранд байрлах цэгээр вакцинжуулалтад хамруулж байна.
Иймд 18-аас дээш насны иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Иргэд та бүхэн вакцинжуулалттай холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн төвийн шуурхай штабын 7023-3464 дугаарын утсаар авах боломжтой.
Эрүүл мэндийн төвийн шуурхай штаб нь 24 цагаар ажиллаж байна.
#Ковидгүй зуны төлөө #Вакцинаа_хийлгэцгээе.