Налайх дүүрэг

04 сарын 12-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 12Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/265 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. / Шуурхай штаб, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штаб Х.Анхбаяр

 

2. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах. /ХҮҮХ, Цагдаагийн хэлтэс, ОБХ/

Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг

 

3. Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх. /Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, МХХ, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

4. Нутгийн захиргааны нийт байгууллагууд ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажиллах хуваарь, нэрсийн жагсаалтыг баталж, байгууллагынхаа үндсэн чиг үүргийг тасалдуулахгүй, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг онлайнаар үзүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

5. Иргэн, хуулийн этгээдээс ирсэн өргөдөл, гомдол, лавлагаа, мэдээлэл, санал хүсэлтийг 24 цагаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штаб Х.Анхбаяр

 

6. Халдварын тохиолдол ихсэж байгаатай холбогдон байгууллагууд ажилтан, албан хаагчдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг бууруулах зорилгоор тохиолдлын судалгааг (өнгөрсөн болон одоо цагт) нэгтгэн хариу арга хэмжээг төлөвлөж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

7. Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдийн цахим бүртгэл хяналтыг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Хороод/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штаб Х.Анхбаяр

 

8. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй Цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эрүүл мэндийн төв, хороодын ажлын алба/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

9. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, иргэдэд, анхааруулга, зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

10. Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдуулахгүй хэвийн найдвартай, аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

11. Сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах. /Боловсролын хэлтэс, сургууль цэцэрлэгийн удирдлагууд, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

12. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд дараах ажлуудыг хийж дуусгах.

Үүнд: Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд:

1. Авто зам болон явган зорчигчийн замын заадас нөхөх, засвар шинэчлэл

2. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган зорчигчийн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс, хашлагыг сэргээн засварлах, шинэчлэх.

3. Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэл.

4. Гэрэл дохио, авто замын гэрэлтүүлгийн засвар шинэчлэл.

5. Нийтийн тээврийн автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх.

6. Нийтийн эзэмшлийн гудамжны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх.

7. Дүүргүүд өөрсдийнхөө онцлогт тохируулан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг, угааж цэвэрлэх ажлын төлөвлөгөө гаргаж, ажлаа эрчимжүүлэх.

Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд:

1. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах.

2. Ил задгай кабелийн цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулах.

3. Өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбар, хаалт, хашаануудыг буулгаж, цэгцлэх.

4. Явган зорчигч, авто тээврийн хэрэгсэлд аюул учруулахуйц элдэв саад, хурц ирмэг бүхий болзошгүй аюул учруулах зүйлсийг янзалж цэгцлэх.

/Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, Хороодыг Засаг дарга нар, Хот, нийтийн аж ахуй болон инженер, хангамжийн болон нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Тунгалаг

 

 

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

Хуваалцах: