Налайх дүүрэг

‘’БРУЦЕЛЛЁЗ ӨВЧНӨӨС ЭРҮҮЛ СҮРЭГТЭН” ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЛОО

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс, нутгаар тогтоон мэдээллэх журмын хүрээнд үхэр сүргийг бруцеллёз өвчнөөр тайван нэгж, суурийг тодорхойлж, баталгаажуулах, бруцеллёз өвчнийг тандах лабораторийн шинжилгээнд Налайх дүүргийн 429 иргэн аж ахуйн нэгжийн 3447 үхрийг хамруулсан бөгөөд лабораторийн шинжилгээгээр 416 аж, ахуй нэгж, иргэний бүх мал нь бруцеллёз өвчингүй, эрүүл /сөрөг/ гарсан.

2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар малчин, мал бүхий иргэдийн төлөөлөл 10 иргэнд “Эрүүл сүрэгтэн” гэрчилгээг гардуулж, гарын бэлгээр урамшууллаа.

 

Хуваалцах: