Налайх дүүрэг

7 ДУГААР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАХ ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

"Хүүхэд бүр цэцэрлэгт" зорилтын хүрээнд 7 дугаар хороонд "Азийн хөгжлийн банк"-ны санхүүжилтаар 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга баригдахаар болж шаваа тавилаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Н.Мандуул, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал нарын төлөөлөгч оролцлоо.

Энэхүү 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг гүйцэтгэхээр "Вridge" констракшн компани шалгарч "Налайх" дүүргийн хүүхдүүдийн хүсэн хүлээсэн цэцэрлэгийг барихаар ажлаа эхлүүллээ.

 

Хуваалцах: