Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ЭМЧИЛЛЭЭ

Дэлхий дахинд цар тахал хэмээгдэж буй "Ковид-19" халдварын тохиолдлыг анх удаа манай эмч, мэргэжилтнүүд дүүрэгтээ амжилттай эмчиллээ.

Халдвартай эсэх нь тодорхойгүй эх яаралтайгаар төрж, эх хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн ч, нярай эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн шинжилгээгээр эхээс халдвар илэрсэн тул өвчтөнийг шилжүүлэлгүйгээр даруй шуурхай арга хэмжээ авч ажиллан, эмнэлэгтээ 13 хоног хөл хорио тогтоож, ээлжийн баг бүрэлдэхүүн хамт тусгаарлагдан эх, хүүхдийг эмчлэн эрүүлжүүлж, гэрийн тусгаарлалтад шилжүүллээ.

Эмчилгээний багт Төрөх тасгийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Отгонцэцэг, Хүүхдийн эмч Б.Баярмаа, Эх баригч З.Сарантөгс, Хагалгааны сувилагч Г.Балжан, Нярайн сувилагч Д.Баярхүү, Асрагч Л.Өлзийбаяр нар халдвар хамгааллын дэглэмээ баримтлан нэг баг болж амжилттай хамтран ажиллалаа.

Хариу баталгаажсан даруйд бусад эмчлүүлэгчдийг 3 удаагийн шинжилгээнд хамруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнээс халдвар нэмж бүртгэгдээгүй.

Өөрсдийн эрүүл мэнд, гэр бүлийг үл хайхран эмчлүүлэгчээ эмчлэх чин хүслээр хүчээ сэлбэж, олон хоногоор тусгаарлагдан амжилттай ажилласан та бүхнээрээ бахархаж байна.

Аврал ирсэн эмчлүүлэгчдэдээ

Амьдрал бэлэглэдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ ТАЛАРХЪЯ.

 

Хуваалцах: