2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 19-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
2. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал шилжсэн хугацаанд албан хаагчдаа цахим сургалтад хамруулж, чадавхжуулах ажлыг зохион байгуулах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
3. Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллах. /ЗАА, ГЗБА, хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
4. Дүүргийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолуудад орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулах. /ЗАА, Замын цагдаагийн тасаг, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороод/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
5. Энэ онд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, ТЗУХ, Инженерийн хангамжийн байгууллагууд, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
6. Хаврын хуурайшилтын үед ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах. /ХҮҮХ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, 1, 5, 6 дугаар хорооны Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
7. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
8. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, гудамж, талбайн хөшөө дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн гарц зэрэг байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажлуудаа тогтмол хийж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, инженер, хангамжийн байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008