Налайх дүүрэг

05 сарын 03-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 03Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


1. Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуултад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд газрын зөрчлийг арилгахдаа иргэдтэй сайтар зөвшилцөх, учир шалтгааныг тодруулж, урьдчилж иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах. /ЗАА, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

3. Харшлаас сэргийлж /Шарилж/ хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх, модны тайралт, хэлбэржүүлэлтийн ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Хороодын Засаг дарга нар/ 

Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

 

4. Дүүргийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Цэцэрлэгжүүлэлтийн алба, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

5. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангаж ажиллах. /7 дугаар зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт/ заасан. /Дүүргийн Сонгуулийн хороо, ЗДТГ/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

6. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хашаа, хайс цэгцлэх, гудамж, зам талбай дахь орц гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгасны дараа орчны зам засвар, тохижилт, тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлуудыг шуурхай зохион байгуулж ажиллах. /ЗАА, Газар зохион байгуулалтын алба, Хороодын Дүүргийн Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 05 дугаар сарын 07-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

Хуваалцах: