Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын хороодын хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа.
Хурлаар Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүрэгт хэрэгжүүлж байгаа ажил, тулгамдаж байгаа асуудал, санхүүжилтийн зарцуулалтын талаарх тайлан мэдээллийг хэлэлцэв.
Дүүргийн Шуурхай штаб болон Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн Хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсээс цар тахлын үеийн хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Ажлын хорооны гишүүдэд тайлагнан үр дүнг дүгнэлээ.