2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/357 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж, иргэдэд, сурталчлан, анхааруулга, зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай мэдээлж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
2. Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа дархлаажуулалтад бүрэн хамруулж дуусгах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
3. Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлсэнтэй холбогдуулж зорчигчдыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжилтийг хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
4. Сонгуулийн байгууллагын сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулж, сонгуулийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах. /Дүүргийн Сонгуулийн хороо, ЗДТГ, Хороодын Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
5. Дүүрэгт хийгдэж байгаа инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд дууссаны дараа нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, СХСТ/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
6. Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд хийж байгаа ажлууд эрчимжүүлж, хугацаанд нь танилцуулж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар, Ажлын хэсгийн ахлагч нар/
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
7. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” А/295 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус эрчимжүүлж ажиллах. /ЗАА, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
8. Орон сууцны хотхон, хороололуудын дундах орц, гарцны асуудлыг шийдвэрлэх, тухайн хорооллын иргэд, Сууц, өмчлөгчдийн холбоотой санал, солилцож, асуудлыг шийдвэрлэх байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулж ажиллах. /ЗАА, Газар зохион байгуулалтын алба, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
9. Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
10. Цэнгэлдэх хүрээлэнгийн доторх эвдэрсэн тоосгон эко хавтангийн хаягдлыг цэвэрлэх, гүйлтийн зам дээрх жижиг хайргыг шүүрдэх, дугуйтай болон роликтой хүмүүсийг резин зам дээр явуулахгүй байхад анхаарч тогтмол хяналт тавьж ажиллах /Спорт хороо/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 05 дугаар сарын 14-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008