Налайх дүүрэг

05 сарын 17-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 05 ДУГААР САРЫН 17Ы ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


1. Нийт байгууллагууд дотоод халдвар хамгааллын дэглэм, дүрэм, журмаа сайтар мөрдөж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа болон эхний хагас жилд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжаар төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хийсэн ажлын явцын талаар танилцуулах. / Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба/ 

Хяналт тавих албан тушаалтан: СТСХ-ийн дарга Г.Бат-Очир

 

3. Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд эрх шилжүүлсэн, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, ил тод байдал зэргийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл бэлтгэж НЗДТГ-т хүргүүлэх. / Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, СТСХ, Худалдан авах ажиллагааны алба, Захиалагчийн хяналт тавих байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

4. Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийж, хог, тээвэрлэлт, цэвэрлэгээний ажлуудыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

 

5. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр авто машинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллах. /ЗАА, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн тасаг/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

6. Дүүргийн хэмжээнд соён гэгээрүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, саналыг боловсруулж танилцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын ордон / 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

7. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн тохижилтын ажлуудыг хийлгэх. /Захирагчийн ажлын алба, хорооны Засаг дарга нар, нийт байгууллагын удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

 

Хуваалцах: