Налайх дүүрэг

01 САРЫН 22-НЫ ШУУРХАЙД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2019 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг цомхон хэлбэрээр зөв зохион байгуулах /Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хороод, ХХҮХ, нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах. / Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах. /Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх / Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Сар шинийн баяр угтаж хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах. /ТНҮХ,  Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Баярын үеэр шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллагууд, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллах. /Хороодын Засаг дарга нар,  Эрүүл мэндийн төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээний бэлтгэл ажлыг хангах. /Гэрээний хавсралт төлөвлөгөөг улирал, сараар гаргаж, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах. /Байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 05-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах. /Нийт байгууллагууд/

Хуваалцах: