Налайх дүүрэг

06 сарын 14-ний шуурхайд өгсөн үүрэг даалгавар

1. Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

 

2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, хороодын Засаг дарга нар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

3. Хороод өөрсдийн нутаг дэвсгэр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Цэцэрлэгжүүлэлтийн алба, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

4. Нийт байгууллагууд хийсэн ажлынхаа үр дүнг цахим хуудсаараа дамжуулан тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах. /нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

 

5. Дүүргийн баяр наадмыг зохион байгуулах төлөвлөгөө гарган бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

6. Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоол, холбогдох журмын дагуу албан хаагчдын гүйцэтгэлийн тайланг дүгнэх /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

 

7. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлж, болзошгүй аюул ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах.   

/Онцгой байдлын хэлтэс/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

8. Үер, усны далан суваг, хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд хяналт тавих, зөрчлийг арилгах, чөлөөлөх арга хэмжээг авах. /Хороодын Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба, ЗАА, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

 

9. Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчны хог хаягдалгүй байлгах ажлыг зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

 

10. Үер усны улмаас гудамж, авто зам талбайд үүссэн хог хаягдал, лаг, шавар шороог тухай бүр цэвэрлэж, зорчих хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах. / Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ /

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

11. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын далан, суваг, барилга, байгууламжийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангуулах, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг үер усны аюулаас хамгаалах талаар зохион байгуулах үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилан, урьдчлан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс/ 

Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга

 

12. Инженерийн шугам, сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламж, авто зам болон гүүрэн байгууламжийн зураг төслийг гүйцэтгэхдээ Захирагчийн ажлын алба, харьяа байгууллагуудтай зөвшилцөж байх. /нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг

 

 

13. Сүүлийн үед /Ковид-19/ халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж ажиллах. /Шуурхай штаб, Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,  Эрүүл мэндийн төв, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

 

14. /Ковид-19/ халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан ажиллах хүч дутагдаж байгаа учир сургууль, цэцэрлэгийн эмч, багш (сайн дурын үндсэн дээр) нар Call centert болон дүүргүүдэд нэмэлтээр ажиллуулах асуудлыг судалж, танилцуулах. /Шуурхай штаб, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

15. /Ковид-19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөцийг дахин бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв/ 

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр

 

16.Нийт байгууллагууд дотоод халдвар хамгааллын дэглэм, дүрэм, журмаа сайтар мөрдөж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагаа болон эхний хагас жилд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/ 

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

17. Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулж, хэрэгжилтэд нь онцгой анхаарч ажиллах. /Шуурхай штаб, Онцгой байдлын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр

 

18. Газар эзэмших гэрээний болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүйгээс тухайн орчны аюулгүй байдлыг алдагдуулсан байршлуудад газрын зөрчлийг арилгуулах, гэрчилгээг хүчингүй болгох, тухайн байршлуудыг нийтийн эзэмшлийн зориулалтаар төлөвлөх ажлуудыг эрчимжүүлэх. /Газар зохион байгуулалтын алба/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

19. Үерийн аюулаас урьдчилан сэргийлж гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

 

                      

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 06 дугаар сарын 17-ний 15 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

оооОооо

Хуваалцах: