Дүүрэгт тохижилт, ногоон байгууламжийн ажлууд эрчимтэй хийгдсээр байна.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр зарим тохижилт, ногоон байгууламжийн ажилтай газар дээр нь танилцлаа.
Бөмбөрцөгтэй уулзвараас Сүлд худалдааны төв хүртэл авто зам, явган замын тусгаарлах хэсгийг эко хавтангаар бүрж, зүлэгжүүлэх ажлыг Цэцэрлэгжүүлэлтийн албанаас хийж гүйцэтгэж байна.
Мөн дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд зүлэгжүүлэлт, цэцэг суулгах ажлыг хийж эхэлсэн гэж Цэцэрлэгжүүлэлтийн албаны дарга О.Уранчимэг танилцууллаа.
Дүүргийн Засаг даргын зүгээс Бөмбөрцөгтэй уулзвар орчмыг далийсан гэрлийн шонг тэгшилж янзлах, мөргөсөн эзнийг олж тогтоох, орчмын овоолсон шороог тэгшилж янзлах, авто замыг гүйцэтгэгч байгууллагаар замын 2 талын чулуу, үлдэгдэл хаягдлыг цэвэрлүүлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.