Налайх дүүрэг

06 сарын 28-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. /Шуурхай штаб, хороодын Засаг дарга нар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга Х.Анхбаяр

2. Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэм, ажлын байранд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг хангуулж, хяналт тавих, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/ 

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

3. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах, эмч, сувилагч нарын бүртгэл судалгааг гаргаж, ажиллах хүн хүчний нөөц, санхүүгийн тооцоог гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Хороодын Засаг дарга нар, ХҮҮХ/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

4. 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Эрүүл мэндийн төв, Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

5. Байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан:  Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

6. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/457 дугаар захирамжийн хүрээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлж, болзошгүй аюул ослын үед нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллах. /Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Бусад мэргэжлийн байгууллагууд/ 

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч С.Тунгалаг

7. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хөдөлмөр аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, СТСХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын Засаг дарга нар/ 

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч С.Тунгалаг

8. “Хотын соёл” аяны хүрээнд байгууллагууд соёлыг төлөвшүүлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх талаар тодорхой үр дүн бүхий олон талт ажлуудыг шинээр санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд сурталчлан, таниулах ажлуудыг зохион байгуулах. /ТЗУХ, НХХ, Соёлын ордон, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: НХХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг

9. Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах ажил, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, ажлуудыг зохион байгуулах. /ТЗУХ/

 

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны 14 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: