2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Дүүргийн Онцгой комиссын даргын 03, 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах. /Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
2. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
3. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол түүний ойрын хавьталд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тандалт, хариу арга хэмжээний хүрээнд дайчлагдан ажиллаж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын ажил, амралтын асуудлыг тухайн байгууллагатай ярилцаж хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
4. Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Чандмань Налайх, Дулааны станц, бусад мэргэжлийн байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
5. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газрууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
6. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. /Захирагчийн ажлын алба, Чандмань Налайх, Дулааны станц, УБЦТС ХК Түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв, бусад холбогдох газрууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
7. Үер ус, хүн, мал, амьтны гоц халдвар өвчин түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтэд өргөн хүрээнд сэрэмжлүүлж, цар тахлын аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг сануулж, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх. /ТЗУХ, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
8. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/276 дугаар захирамжийн дагуу “Хотын стандартын удирдамж арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, албан хаагчдыг сургалт, арга зүйгээр хангаж хот тохижилт, бүтээн байгуулалтын ажилд стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах. /ТЗУХ/
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
9. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд амралтын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. /ТЗУХ, Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
10. ТҮЦ-нүүдийн зөвшөөрөлтэй эсэхэд хяналт шалгалт хийх, дугуй засвар, авто засваруудын гадна орчны тохижилтод хяналт шалгалт хийж, стандарт мөрдүүлэх /ХҮҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 07 дугаар сарын 16-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одончимэг /odnoo.newmind99@gmail.com/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 95911178