2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
- Дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэн мэргэжил арга зүйн удирдлага зохион байгуулалтаар хангаж, 24 цагаар болон өдрийн цагаар ажиллах алба хаагчдыг батлагдсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэлд тогтмол хяналт тавих. /Холбогдох албан байгууллагуудын удирдлага, хэлтсийн дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын зөвлөх А.Туяабаатар
- Авто тээврийн шалган нэвтрэх товчоодын орох гарах хөдөлгөөнд Улсын онцгой комиссын даргын 2021 оны 46 дугаар тушаалаар баталсан журмын хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай зохион байгуулах, товчоодод ажиллаж байгаа бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, ажиллах орчин хангамжийг бүрдүүлж ажиллах /Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын зөвлөх А.Туяабаатар
- Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд болзошгүй гамшиг, байгалийн аюулт үзэгдэл, осол, гэмтэл, хордлого, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээтэй холбоотой дуудлага мэдээллийг тухай бүр нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабт, болон дүүргийн Шуурхай штабт шуурхай мэдээлэх, шаардлагатай хариу арга хэмжээг цаг алдалгүй авах /Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын зөвлөх А.Туяабаатар
- Коронавируст халдвар (Ковид-19)-тай өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг, тусгаарлан эмчлэх байрны үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой зөрчил, дутагдал гарахаас сэргийлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх /Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал
- Дархлаажуулалтын цэгүүдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж зохион байгуулалтын арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлж ажиллах /Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, бусад холбогдох газрууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж байгаа коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний цэгийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж зохион байгуулалтын арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд холбогдох дэмжлэг үзүүлж ажиллах
/Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Дүүргийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж байгаа тандалт хариу арга хэмжээний багуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, тусламж үйлчилгээг чанартай, тасралтгүй явуулж, дэмжлэг үзүүлж ажиллах /Эрүүл мэндийн төв, Нийгмийн хөгжлийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд иргэнд харьяалал харгалзахгүй үзүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавьж үүрэг чиглэлээр хангаж ажиллах / Эрүүл мэндийн төв, Нийгмийн хөгжлийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Байгууллагын удирдлагууд зарлан мэдээллийн бэлэн байдлыг хангаж, Улаанбаатар хотоос гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар гарсан тохиолдолд дүүргийн удирдлагад мэдэгдэж орлон ажиллах албан тушаалтныг албан ёсоор томилсон байх /Нийт байгууллагын удирдлагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 07 дугаар сарын 15-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odnoo.newmind99@gmail.com/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 95911178