2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
- 2022 оны төсвийн төсөл, 2023-2024 оны төсвийн төсөөллийг батлагдсан маягтын дагуу орон нутгийн төсөвт байгууллагууд маягт бүрээр, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллага бараа үйлчилгээний зардал, Нэгтгэл ТМ-01 2 маягтын дагуу 5 зардлаар гаргаж 2021 оны 07 дугаар сарын 19-ний дотор файлаар болон цаасаар 1, 2 дугаар гарын үсэг, тамга дарж 2 хувь үйлдэж, Сангийн яамнаас ирүүлсэн удирдамжийн дагуу Санхүү, төрийн сангийн хэлтэст ирүүлэх /Орон нутгийн төсөвт байгууллагууд, Санхүү төрийн сангийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах” тухай НОК-ын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн үнсэн сангаас хойш байрлах үерийн ус зайлуулах сувгийг “Оранж” авто угаалгын газар хүртэл бөглөсөн үнс, тортог, хог, хаягдлыг цэвэрлэх
/“Налайхын Дулааны станц” ТӨХК, “Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ
Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг
- Налайх-Чойр чиглэлийн Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хороо хүртэлх 4.4 км авто замын дагуу эко хавтан суурилуулж, зүлэгжүүлэх ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг зохион байгуулалтад оруулан, хуваарилагдсан газар талбайд эко хавтан суурилуулах ажлыг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл эрчимжүүлэн, хэрэгжүүлж, хариуг албан бичгээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захирагчийн ажлын албанд ирүүлэх /1, 2, 3, 4, 7, 8 дугаар хороодын Засаг дарга нар, холбогдох аж ахуй нэгж, байгууллагууд, Захирагчийн ажлын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг
- Аж ахуй нэгж, байгууллагуудын хариуцаагүй, авто зам дагуу талбайд эко хавтан суурилуулах ажлыг ажилгүй иргэдээр нийтийг хамарсан ажлын хүрээнд цалинжуулан хийлгэхэд хороод иргэдээ хамруулах ажилд анхаарах, хороо бүр 5 иргэнийг бүрэн хамруулах /Хороодын Засаг дарга нар, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний хэлтэс, Захирагчийн ажлын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг
- 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг
- Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх ажлыг эрчимжүүлэх нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, хяналт тавих / Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Чандмань Налайх, Дулааны станц, бусад мэргэжлийн байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг
- Иргэдийн гаргасан санал гомдлын дагуу “Оргио” тахианы үйлдвэрт хяналт-шалгалт хийх ажлын хэсэг байгуулан ажиллах, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвлөмж гарган, хэрэгжилтэд хяналт тавих /Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс, Налайх дахь Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, бусад холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odnoo.newmind99@gmail.com/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 95911178