Налайх дүүрэг

08 сарын 02-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Ковид-19/-ын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах. /Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын зөвлөх А.Туяабаатар

2. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/268 дугаар захирамжийн дагуу хөрөнгө оруулалтын ажлууудыг open.ulaanbaatar, худалдан авах ажиллагааны цахим системүүдэд тогтмол бүртгэн оруулж ажиллах. /Худалдан авах ажиллагааны алба, Санхүү төриййн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

4. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах. /ЗАА, инженер хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газрууд/

Хяналт тавих албан тушаалтан: Захирагчийн ажлын албаны дарга Д.Оюунбилэг

5. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, бусад холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг

6. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулах. /ХҮҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, бусад холбогдох байгууллагууд/

7. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих болон “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

8. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг 2021 оны 08 дугаар сарын 20-ны дотор дуусгах. /Захирагчийн ажлын алба, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, бусад холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

9. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн элсэлтийн цахим бүртгэлийг холбогдох журмын дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс бусад холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

10. Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг холбогдох журмын дагуу сайтар хангаж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, бусад холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

11. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах ажлуудыг зохион байгуулах. /ЗАА, НХХ, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odnoo.newmind99@gmail.com/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 95911178

Хуваалцах: