Налайх дүүрэг

06 сарын 16-ны шуурхайд өгсөн үүрэг даалгавар

2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР


1. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны “Хичээллийн шинэ жилийн бэлтгэл хангах тухай” 09 дүгээр хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах./Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

2. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд хариуцлагын гэрээ байгуулсан болон цагийн хязгаарлалтад өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмжийн хэрэгжилтэд хяналт тавих, үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хариуцлага тооцож ажиллах. /Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

3. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тусгай журам, хариуцлагын гэрээнд тусган нээх бэлтгэл ажлыг хангах, хэрэгжилтийг хангаж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

4. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзалж, үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулах ажлуудыг судалж, зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/ Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

5. 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг баримтлуулж, явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажиллах. /Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд /

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч Н.Мандуул

 

6. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжуудын хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах. /Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба, бусад байгууллага/ 

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч С.Тунгалаг

 

7. Элсэлтийн ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг сахиж зохион байгуулах /НХХ, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан:  Засаг даргын орлогч Н.Мандуул

 

8. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Төрийн үйлчилгээг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, байгууллагынхаа дотоод хяналтыг сайтар ажлуулж, төрийн албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг чангатгаж, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан:  ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

9. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хугацаанд нь өгч ажиллах. /Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан:  ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.

Утас: 91989008

 

Хуваалцах: