2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах./ Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Боловсролын газар, Соёл урлагийн газар, Спортын хороо Бусад байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
2. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээний хүрээнд дархлаажуулалт хийгдэж байгаа байршлуудыг тодорхой болгож, иргэд олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /ТЗУХ, Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв/
Хяналт тавих албан тушаалтан: Шуурхай штабын дарга А.Туяабаатар
3. Өвөлжилтийн бэлтгэл хангах, хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 8 дугаар сарын 21-ний өдрөөс хойш зохион байгуулахгүй байх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Соёлын ордон, Спорт хороо, Бусад байгууллагууд /
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
4. Нийт байгууллагууд дотооддоо халдвар хамгаалалтын дэглэм, сайтар баримтлан, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах. /Нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
5. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байрнуудад ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийн нэмэгдүүлэх болон хичээл сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангах ./Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд /
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
6. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/641 дүгээр захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд /
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
7. Авто зам, инженерийн шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их, урсгал засвар, шинэчлэлтийн ажлуудын гүйцэтгэлийн хяналт газар дээр тогтмол тавьж ажиллах. /ЗАА, Дулааны станц, Чандмань Налайх, нийт байгууллага/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
8. Сайжруулсан түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэх ажлуудаа шуурхай зохион байгуулах, Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгийн байршил, хүртээмжийг оновчтой болгох, айл өрхүүдийг угаарын хийн хордлогод өртөхгүй байх урьдчилан сэргийлэх цогц ажлуудыг зохион байгуулах. /ЗДТГ, ХҮҮХ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
9. Газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршуулуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэж, тохижилтийн зураг төсөл, ажлын даалгавар зэргийг шуурхай баталж, тохижуулах ажлуудын гүйцэтгэлийн хяналт газар дээр тогтмол тавьж ажиллах. /ЗАА, СТСХ, Газар зохион байгуулалтын алба/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008