2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах. /ХҮҮХ, МХХ, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
3. Дүүргийн нутаг дэвсгэрт мананцарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
4. Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах. /ЗДТГ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
5. 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг даргын 2021 оны “2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/382 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны 13 дугаар хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хороодын Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
6. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, ХҮҮХ, Хороодын Засаг дарга нар, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
7. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн дагуу 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөөг батлагдсан хуваарийн дагуу тогтмол цаг хугацаанд нь орлого бүрдүүлэх, хэрэгжилтэд Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс хяналт тавьж ажиллах. /СТСХ/
8. “Хотын стандартын арга зүйн баримт бичиг”-ийн хэрэглээг хэвшүүлэх, сургалт, арга зүйгээр хангах, захиалагчийн хяналт тавьдаг мэргэжлийн чиг байгууллагуудын албан хаагчдад стандарт, нормыг мөрдүүлэх, хэрэгжилтийг газар дээр нь хянаж зөвлөн туслах арга хэмжээг зохион байгуулах. / Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, бусад мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008