2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 06-НЫ ӨДРИЙН
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
1. КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД:
Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах. /Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Цагдаагийн хэлтэс/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /Боловсролын хэлтэс, Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
3. Нийт байгууллагууд Коронавируст /Ковид-19/ халдвараас өвчнөөс урьдчилан сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, аялал зугаалгын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
4. “Сургуулийн автобус”-ны аюулгүй байдлыг сайтар хангах ажлын хүрээнд:
• Халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх,
• Угаалга, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх,
• Техникийн аюулгүй байдлыг сайтар хангах,
• Сургуулийн автобусны маршрут, чиглэл, өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлж ажиллах. /Боловсролын хэлтэс, Сургуулийн захирлууд/
Хяналт тавих албан тушаалтан: НХХ-ийн дарга Т.Эрдэнэчимэг
5. Дүүргийн нутаг дэвсгэрт мананцарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ХҮҮХ, Хороодын Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ/
Хяналт тавих албан тушаалтан: ХҮҮХ-ийн дарга Ц.Тунгалаг
6. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадыг бэлэн байлгах. /Захирагчийн ажлын алба, инженер хангамжийн байгууллагууд, Хороод/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
7. Иргэдийг угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол хүргэж, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг хангаж мэргэжлийн байгууллагууд бэлэн байдалд ажиллах. /ХҮҮХ, ТЗУХ, Хороодын Засаг дарга нар /
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
8. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
9. Нийт байгууллага ажилтан албан хаагчдынхаа ажлын цаг ашиглалтыг сайжруулж, байгууллагынхаа дүрмээр хүлээсэн үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ЗДТГ, Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
Үүрэг даалгаврын биелэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /odontuya@nad.ub.gov.mn/ цахим хаягаар ирүүлнэ үү.
Утас: 91989008