Налайх дүүргийн Нэгдүгээр хороонд байрлах 274 дүгээр цэцэрлэг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид төлөөлөгчид, цэцэрлэгийн багш ажилчдын төлөөлөл оролцлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад ороод буй тус цэцэрлэгт энэ хичээлийн жилд 4-5 насны 150 хүүхэд хамрагдаж байна.