1. 2022 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах.
Үүнд:
- Энэ сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах.
- Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй зохион байгуулах.
- Газар чөлөөлөх ажлын бэлтгэл хангах.
- 3 дугаар сарын 1-ээс эхлэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэлийг сайтар хангах. /ЗДТГ, Худалдан авах ажиллагааны алба/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
2. Нутгийн захиргааны байгууллагууд дотоодоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар илэрсэн үед авах хариу арга хэмжээний түр заавар зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
3. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг хийлгэж, арга зүйн зөвлөн туслах ажлуудыг сайтар зохион байгуулах. /Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
4. Оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. /СТСХ, Төсвийн байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл
5.Инженер хангамжийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Инженер хангамжийн байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ЗАА-ны дарга Д.Оюунбилэг
6. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /ТЗУХ, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
7. Иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллах. /Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
8. Нийт байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ 02 дугаар сарын 01-ний дотор өгч дуусгах. /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: ТЗУХ-ийн дарга М.Баттулга
9. Дүүргийн хэмжээнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлуудыг сайтар хангах. Үүнд: /Усны халиа үүсэх, шар усны үер, угаарын хийн хордлого болон ахуйн гал түймэр/ /ЗАА, Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан, байгууллага: Засаг даргын орлогч С.Тунгалаг
10. 7 дугаар хороонд байрлах “Рейсинг майнд кинг бей” ХХК-ийн цементийн үйлдвэрийг нүүлгэх /ХҮҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, 7 дугаар хороо/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа /Odontuya@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.
Утас: 91989008