Налайх дүүрэг

2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХАЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ

АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

1. Дүүргийн байгууллагууд хариуцсан ажлын чиглэлээр дүүргийн иргэдэд боловсрол мэдлэг олгох, соёлыг төлөвшүүлэх, орлого нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрэхүйц ажлыг санаачлан зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллах. /НХХ, СО нийт байгууллагууд/

 Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

2. 2022 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах, худалдан авах ажиллагааг 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор дуусгах. /СТСХ, Худалдан авах ажиллагааы алба, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

3. Нутгийн захиргааны байгууллагууд дотоодоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. /Шуурхай штаб, Нийт байгууллагууд, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

4. Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгч ажиллах. /Нийт байгууллагууд, ТЗУХ/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

5. Олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчил болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх (шар усны үер, ойн түймэр), сэрэмжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих ажлыг эрчимжүүлэн ажиллах. /ЦХ, ОБХ, СО, Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв, хороод, шуурхай штаб, бусад мэргэжилийн байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

6. Засаг даргын дэргэдэх болон харьяа байгууллагын 2021 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлэх, үр дүнг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах. /ТЗУХ, нийт ажлын хэсгүүд/

Хяналт тавих албан тушаалтан: ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл

 

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.

Утас: 95911178

Хуваалцах: