2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
- 2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж ажиллах. /СТСХ, нийт байгууллагууд
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/212 дугаар захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /СТСХ, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
- 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн халдварын тархалтын "Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д заасныг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган, дархлаа сэргээх нэмэлт тунд ажилчдаа бүрэн хамруулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг уриалж ажиллах. /НХХ, ЭМТ, Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв, Шуурхай штаб, нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчинд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /НХХ, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул
- Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх. /ЗАА, Мэргэжлийн хяналтын хэлтэс, холбогдох байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах. /ЗАА, ХҮҮХ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг
- Улсын Онцгой Комиссын 2022 оны 02 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийг ханган ажиллах / ОБХ, Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв, Шуурхай штаб, МХХ, ЦХ, хороодын Засаг дарга нар/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч М.Мандуул
- Улсын онцгой Комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар болон Нийслэлийн Онцгой комиссын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49 дүгээр албан бичгээр ирүүлсэн үүрэг даалгаварын хэрэгжилтийг ханган ажиллах / ОБХ, Шуурхай удирдлага хяналт мэдээллийн төв, Шуурхай штаб, МХХ, НХХ, ХҮҮХ, ЗАА, ЦХ, СТСХ, БХ, хороодын Засаг дарга нар /
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч М.Мандуул
- Налайх 100 жилийн ой, иргэдийн оролцоотой бүтээлч ажлын жилийн хүрээнд байгууллага бүр төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллах /Нийт байгууллагууд/
Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл
Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг /odonchimeg.b@nad.ub.gov.mn мэйл хаяг болон /erp чатаар/ ирүүлнэ үү.
Утас: 95911178