Налайх дүүрэг

2022 ОНЫ 05 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. Дүүргийн төсвийн орлогын бүрдүүлэлт, нийслэлд төвлөрүүлэх орлогын тасалдлыг нөхөж, төсвийн тухай хуулийн дагуу орлогын гүйцэтгэлийг хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах. /CТСХ, Татварын хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. Нийслэл болон дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллах. /ХҮҮХ, МХХ, ЦХ, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэгээг эрчимжүүлж ажиллах. /ХҮҮХ, хороодын Засаг дарга нар, ААН байгууллагууд, “Тохижилд үйлчилгээ” ОНӨААТҮГ/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Сууц өмчлөгчдийн холбоодод дараах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Үүнд:

- Орон сууцны хороолол дундах зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, орц гарч хаасан хашаа хайсыг буулгаж, цэгцлэх.

- Түргэн тусламж болон гал унтраах авто машин хороололруу чөлөөтэй нэвтрэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах.

- Орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилтын ажлуудыг зохион байгуулах. /ХТХ, Сууц өмчлөгчдийн холбоодууд/

Хяналт тавих албан тушаалтан: Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн газар, зам талбайн, орчны эрүүл ахуй, хог хаягдал, ариун цэврийн байдалд хяналт тавих, иргэдийн оролцоог хангах ажлуудаа эрчимжүүлж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах. /Хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга

  1. Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах. /ХТХ, НХХ, ЦХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, хороодын Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч С.Тунгалаг

  1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах. /НХХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, СО, БХ, ЦХ, холбогдох байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. “Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтэд байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах. /НХХ, СХ, Нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг

 

Үүрэг даалгаврын биелэлтийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны 12 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odonchimeg.b​@nad.ub.gov.mn мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: