Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЗОРИУЛСАН ЯПОН, МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ХӨГЖМИЙН УРЛАГИЙГ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы үндэсний хөгжмийн Кизүна хамтлаг болон ЗДТГ, дүүргийн Соёлын ордны багш, сурагчид хамтран Японы үнэдэсний хөгжмийн Кизүна хамтлаг, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын ордон хамтран дүүргийн хүүхэд, залуучуудад Япон, Монгол Улсын үндэсний урлаг, соёлыг танилцуулах, Японы үндэсний хөгжмийг биетээр үзүүлэн сурталчлах, зааж сургах үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус өдөрлөгт Япон Улсын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Кикума Шигэрү, Засаг дарга Ч.Раднаабазар болон Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөллүүд, дүүргийн 500 гаруй ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах ангийн сурагчид, Соёлын ордны дугуйлангийн хүүхдүүд, хөгжим сонирхогч залуучууд оролцлоо. Японы үндэсний хөгжмийн хамтлаг "Кизүна" богино хэмжээний тоглолт үзүүлж, тоглолтын дараа хөгжмийн урлагаар хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудад лимбэ, шанз, цуур, бөмбөр хөгжмийн ая тоглохыг зааж, хамтдаа 2 орны ардын хөгжмийг дүүргийн хүүхэд, залуучуудад сурталчилсан бүтээлч өдрийг өнгөрүүллээ. Энэхүү үйл ажиллагаа нь 2 орны соёлын харилцааг ойртуулахад чухал үүрэг гүйцэтэсэн үйл ажиллагаа боллоо. Өдөрлөгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Налайх дүүргийн Соёлын ордон, 123-р цэцэрлэг, 109 дүгээр сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид та бүхэнд талархсанаа илэрхийлье.

Хуваалцах: