Налайх дүүрэг

2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

  1. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах. Үүнд:

1. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах;

2. Хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх;

3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд сайтар хяналт тавих;

4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах;

5. Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээрээ чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Соёлын ордон, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

  1. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж, барилга байгууламжийн ажлаа гэрээний үндсэн дээр гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын орлогч Н.Мандуул

 

  1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал асуулгын ажлыг эрчимжүүлж, хороодын Засаг дарга, албан хаагчдыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах ажлыг сайтар зохион байгуулах. /Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, 8 хорооны Засаг дарга нар, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

 

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламжууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл

  1. Хот, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг нийслэл, дүүргийн хэмжээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор баталж, хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

  1. “Улаанбаатар марафон 2023” өдөрлөгт байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг идэвхтэй хамруулж оролцуулах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Спортын хороо, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг

  1. Дүүргийн хэмжээнд амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Шүд” төслийн хэрэгжилтийг анхаарч, эрчимжүүлэн ажиллах. /Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунбулаг

  1. Гарааш буулгаж чөлөөлсөн тухай нарийвчилсан тоон мэдээллийг гаргаж, чөлөөлсөн талбайг тохижуулах, нийтийн эзэмшилд бүртгэх ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилт үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Цэцэрлэгжүүлэлтийн алба” ОНӨААТҮГ, 8 хорооны Засаг дарга нар, Газар зохион байгуулалтын алба/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн хэмжээнд 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийт байгууллагууд/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтад анхаарч, цаашид гэрэлтүүлэг, хяналтын камерыг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо судалгаа хийх. /Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Гэрэлтүүлэг чимэглэлийн алба” ОНӨААТҮГ,  Налайх шуурхай удирдлага хяналт, мэдээллийн төв/

Хяналт тавих албан тушаалтан: Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Оюунбилэг

  1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгахтай холбогдуулан дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд болон хийгдэхээр төлөвлөсөн ажлуудыг эрчимжүүлэн хяналт тавин ажиллах. /Санхүү, төрийн сангийн хэлтэс, холбогдох байгууллагууд, 8 хорооны Засаг дарга нар/

Хяналт тавих албан тушаалтан: Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир

Үүрэг даалгаврын биелэлтийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12.00 цагаас өмнө ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэгт /odnoo.newmind99@gmail.com мэйл хаяг болон ERP чатаар/ ирүүлнэ үү.

Хуваалцах: